tawtai moril

2011-03-24 - Исгэрэх урлаг

Ангилал: Ардын урлаг

гүү Үгүүлэхийн эрхтний шүтэлцээ бүхий угүүлэхийн эрхтний шүтэлцээ бүхий урлаг


Исгэрэх урлаг

Салхины урсгал, шувуудын жиргээ, хулганы шившрэлт, элээний янцгаалт зэрэг тэргүүтэн нь, исгэрэх урлагийн язгуур нь болой. Монголчууд бүгчим халуунд салхи үүсгэх үүднээс исгэрдэг, адуу малаа тайван тавтай услахын тулд исгэрнэ. Түгээмэл шинжээрээ аль ч дууг сэнгэнэтэл исгэрдэг нь ялангуяа адуучин эрчүүдэд ихэвчилэн үзэгддэг. Хонь малаа хотлуулахад ч исгэрдэг. Харин гэрт исгэрхийг цээрлэдэг.

Судлаачид исгэрээг төрлөөр ангилсан байдаг.  Үүнд: Шүдний, уруулын, тагнайн гэж хуваажээ.      
Шүдний исгэрээг доод шүдний дунд хэсэгт, хэлний үзүүрийг тулгасхийн жавьжаа чангаруулан, амьсгалын түрэлтээр сийгүүлэн исгэрдэг. Шүдний исгэргээний өнгө аяс нь дээд өнгөдөө Лимбэ адил гайхалтай дуу гарна.

Уруулын исгэрээг, хоёр уруулан цомбойлгон чангаруулж, хэлээ доод шүдний аагт, тулгасхийн, исгэрдэг. Уруулын исгэрээ нь дунд чилхандаа цэвэр тунгалаг чөлөөтэй өнгөөр гарахдаа хүч төдийл их шаарддаггүй.

Тагнайн исгэрээг тэр болгон хүн, хийгээд байдаггүй, учир нь хэлний үзүүрийг тагнайн дунд хэсэгт матийлган эргүүлэх байдлаар, шахалт үүсгэн, амьсгалын түрэлт нь нилээд хүч шаарддаг тул, хүндрэлтэй байдгаас тэр. Судлаачид тагнайн исгэргээг хөөмийлэхүйн ур дүйтэй ойролцоо гэдэг.


Сүрлэг уулсын ян их хавцалаар хүүгэх салхи, зэгс хулсын шаргиа, өндрөөс буух сүрлэг хүрхрээ /Ийвэн голтой холбох нь бий/ тэргүүтэнтэй холбож, хөөмий үүссэн хэмээн үзэх нь бий. Хөөмийн урлагийг Алтай – Тагнийн сүрлэг уулсаар төсөөлөн сэтгэлд буудаг нь, жир хэрэг биш ажээ. Тэгээд ч баруун Монгол, Хөвсгөлийн зах хязгаар нутгаар орших хүмүүсийн дунд өргөн тархсантай холбож үздэг. 

Я. Цэвэл ахайтны толь бичигт, /хөөмийн / гэдэг үгийг, /тагнайн гүнд/угт/ хөнтрөн ургасан мах.. гээд хөөмийлөх гэдгийг /хөөмийгөөр дуу дуулах/ гэжээ. Юутай ч хүний хоолойд ургасан өчүүхэн эд эсээр нэрлэгдсэн хөөмийг хоолойн урлаг буюу үгүүлэхүйн эрхтэнтэй шүтэлцэх урлаг гэж их гүүш Ж. Бадраа агсны нэрлэсэн зөв зүйтэй байна.

Хөөмийн урлагийн өнгө аясыг нугалан даргих, мэт, уран гоё нугалаа хийж, хүнгэнүүлэн хөөмийлэхийн зэрэгцээгээр, исгэрээний давхцсан өнгөөр дуурьсуулан эгшиглүүлэх нь нэн гайхамшигтай билээ. Хөөмийлөгч хэн ч гэсэн, өөрөө өөрийнхөө дуу хоолойгоор хөөмийлөн хөгжимдөж, өөрөө сонсогч нь болж, хээр талдаа, адуулж аяншиж явахдаа уйдахын зовлонгүй өөрийгөө баясган цэнгүүлж, зугаатай явдаг ажээ. Хөөмийн урлаг нь ардын дуу хуур, ерөөл магтаал, дан хөгжмийн аль ч төрөлтөй, найрсан тоглогддог нь тунч яруусалтай билээ.
       Жич: Ерөөс Монголчууд аян жин, мал сүргээ хариулж явахдаа, өөртөө ямарч хөгжмийн багаж зэмсэггүй байтлаа, зөвхөн дуу хоолойгоороо наад зах нь арваад төрлийн хөгжмийн зэмсгийг орлуулж, үгүүлэхийн эрхтэнгээрээ ая дуу өргөсөөр явдаг нь сонирхолтой юм. Тухайлбал: 
- Уртын сайхан дуугаа, цэлгэр талдаа дуурсуулан хадаана. Дөрвөн туурайн тэгш дөрвөн хэмээр богинын дуугаа, уран гоё нугалаа хугалаа хийж гэгэлзүүлэн дуулна.
- Хаш цагаан шүдээрээ сэнгэнэтэл исгэрүүлэн сэрүүцнэ.
- Уруулаараа Лимбэдэн эгшиглүүлнэ. 
- Аман ташилгаар, хэмнэл хийж, бас аялага хийнэ.
- Мориныхоо алхаа шогшоонд тааруулан гиншин аялна.
- Адуун сүргээ бэлчээж хураахдаа гуугийн дуугаар цуурай хадаана.
- Хангай дэлхийгээ баясуулж, мал сүргээ тайвшруулж, өөрийгөө зугаацуулж, хөөмийн гайхамшигаараа гайхуулан эгшиг өргөнө.
Үүний зэрэгцээгээр талын малчид хэнч гэсэн, биендээ авч явахад авсаархан бичил хөгжмүүд хийж хонин сүргийнхээ дэргэд эгшиглүүлдэг. Ийм хөгжмүүдэд, төмөр хулсаар хийсэн аман хуур, хэл хуур, цоор цуур, лимбэ, шуугуур зэрэг хөгжмүүд түгээмэл байжээ.Энэ бүхэн нь билгүүн авьяаст нүүдэлчин ардын бий болгосон соёлын гайхамшиг бөгөөд, энэ их өв сангаа өвөг дээдэс маань, өөрсдөө үйлдэж, эдлэж хэрэглэж байсан төдийгүй, үр хүүхэд хойч үедээ өвлүүлэн эзэмшүүлдэг сайхан уламжлалтай байсан ажээ.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 9 » Нийт: 22
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax